Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх

4 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олголоо


Биокомбинат ТӨХХК-ийн үйлдвэрлэж буй 4 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олголоо

МЭЭСБУЛ УТҮГ-ын Баталгаажуулалтын албаны дэргэдэх “Баталгаажуулалтын Зөвлөл”-ийн 2024 оны 02 дугаар сарын 23 ны өдрийн 01/2024 хурлаар  “Биокомбинат” ТӨХХК-ийн “Бактерийн гаралтай идэвхгүйжүүлсэн вакцин үйлдвэрлэлийн цех”-д үйлдвэрлэж буй:

  1. “Үхрийг дуут хавдар өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин”
  2. “Хонь, ямааг дотрын халдварт хордлогоос сэргийлэх хос цэнэт вакцин”
  3. “Хонь, ямааг дотрын халдварт хордлого, энтеробактериозоос сэргийлэх хам вакцин”-уудад тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгаж олгох

       4. “Цусан халдвар өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин”-д тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн байна.

Тухайн вакцинууд нь мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлын гол массыг бүрдүүлдэг байна