Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх
Ангилал

Нийтлэл хайх

Шинэ мэдээ

Нягтлан бодогч ажилд авна


ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

Нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргаж, удирдлагын шийдвэр гаргалтад үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэл болон Бизнесийн эдийн засаг чиглэлээр бакалавр болон тучнээс дээш зэрэгтэй байх
  •  Худалдаа үйлчилгээ, Төсвийн байгууллагад эдийн засаг, санхүүгийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Бизнес төлөвлөгөө, судалгаа боловсруулах, тооцоолон бодох ажлын туршлагатай байх
  • Санхүүгийн болон компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Зах зээлийн судалгаа, шинжилгээний аргуудыг эзэмшсэн, судалгаа хийх, боловсруулах, тайлагнах, төлөвлөлт хийх бүрэн чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Үнэнч шударга, ачаалал даах, багаар ажиллах чадвартай
  •  Хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэлтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны соёлтой
  • Хариуцлагатай

Дараах хаягаар материалаа илгээж болно. meesbul@vdl.gov.mn  

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг  А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
  • 2 хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар    
  • Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

МАЛ ЭМНЭЛГИЙН ЭМИЙН СОРИЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН УЛСЫН ЛАБОРАТОРИ

Хүний нөөцийн алба Харилцах утас – 7049-2942

 Хаяг: ХУД, 12-р хороо Биокомбинат