Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul1102@gmail.com Холбоо барих Нэвтрэх

Нийтлэл хайх

Шинэ мэдээ

МЭЭСБУЛ-ийн I улирлын мэдээ


Тус лаборатори нь “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2019 оны 03 дугаар сарын 31 ны байдлаар малын эм үйлдвэрлэгч, импортлогч 21 аж ахуйн нэгжийн 99 нэрийн 147 цуврал бүтээгдэхүүний дээжинд итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн дүн, баталгаажуулалтын шинжээчийн дүгнэлт олгосон байна. Үүнээс

  • Биокомбинат УТҮГ-т үйлдвэрлэсэн 14 нэрийн вакцины 48 цуврал 
  • Дотоодын эм биобэлдмэл үйлдвэрлэгч 5 аж ахуй нэгжийн 12 нэрийн 12 цуврал
  • Эм, бэлдмэл импортлогч 14 аж ахуй нэгжийн 47 нэрийн 61 цуврал
  • Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 7 аж ахуй нэгжийн 26 нэрийн 26 цуврал эм бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтэнд  сорилт, баталгаажуулалт хамруулсан байна.

 

МЭЭСБУЛ-ийн Баталгаажуулалтын алба нь малын эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Мал Эмнэлгийн Ерөнхий Газар”-ын баталсан эм, биобэлдмэл баталгаажуулах схемийн дагуу “Дэлгэр-Агьт” ХХК-ний үйлдвэрлэсэн “Малын нүдний тосон түрхлэг”, “Малчин Монгол” ХХК-ний үйлдвэрлсэн “Ивермектин 1%” эмэнд тохирлын үнэлгээ хийж, МЭЭСБУЛ-ийн “Баталгаажуулалтын Зөвлөл”-өөр хэлэлцүүлэн тус тус 3 жилийн хугацаатайгаар тохирлын гэрчилгээ олгох шийдвэрийг гаргалаа.