Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul1102@gmail.com Холбоо барих Нэвтрэх

МЭЭСБУЛ-ИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ 2022 ОНЫ II УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН


МЭЭСБУЛ-ийн баталгаажуулалтын албаны 2022 оны II улиралд

хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан

2022.06.08

 Зорилго:

Мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэгдэж, импортлогдож, зохион бүтээгдэж буй эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг баталгаажуулалтын схемийн дагуу баталгаажуулж, мал эмнэлгийг чанар, аюулгүй байдал хангагдсан бүтээгдэхүүнээр хангах

Зорилтууд:

Зорилгыг хэрэгжүүлэхийн тулд доорх зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд:

  • Мал эмнэлгийг чанарын баталгаатай, эм биобэлдмэлээр хангах, төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс эм, биобэлдмэлийг тохирлын үнэлгээнд хамруулан тохирлын гэрчилгээ, баталгаажуулалтын шинжээчийн дүгнэлт олгох
  • Төрийн үйлчилгээг цахимжуулан хүнд суртлыг багасгах
  • Малын эм биобэлдмэл тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг баталгаажуулах схемийн дагуу үйл ажиллагааг хараат бус, шударга, нууцыг хадгалсан, худалдааны чөлөөт байдлыг хангах зарчмыг баримтлан үйл ажиллагааг явуулах
  • Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO/EIC 17065:2013 стандартын тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах

 

Бүтэц орон тоо:

Тус алба нь Баталгаажуулалтын албаны дарга-ахлах шинжээч-1, шинжээч-2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Албаны  дэргэд хараат бусаар орон тооны бус “Баталгаажуулалтын зөвлөл”  болон “Шударга байдлын хороо” ажиллаж байна.

Үндсэн ажлын талаар:

Баталгаажуулалтын алба нь 2022 оны II улиралд нийт  давхардсан тоогоор 45 аж ахуй нэгжийн 248 нэрийн 454 цуврал эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд баталгаажуулалтын дүгнэлт олгосон байна. 

  • Импортын 24 аж ахуй нэгжийн 118 нэрийн 173 цуврал бүтээгдэхүүн
  • Дотоодын үйлдвэрийн 9 аж ахуй нэгжийн 34 нэрийн 45 цуврал бүтээгдэхүүн
  • Эмийн бүртгэлийн зориулалтаар 11 аж ахуйн нэгжийн 51 нэрийн  51 цуврал бүтээгдэхүүн
  • Биокомбинат ТӨХХК-ийн 45 нэрийн 185 цуврал эм, вакцин, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн сорилт, баталгаажуулалтанд хамрагдсан байна.

Баталгаажуулалтад хамрагдсан бүтээгдэхүүний судалгааг “Биокомбинат” УТҮГазрын үйлдвэрлэж буй Улсын захиалгат бүтээгдэхүүний мэдээг хавсралт-1, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний мэдээг хавсралт-2, импортын бүтээгдэхүүний мэдээг хавсралт-4, эмийн бүртгэлд бүртгүүлэхээр шалгагдсан бүтээгдэхүүний мэдээг хавсралт-3-өөр тус тус гаргав.

Чанарын шаардлага хангаагүй эм, вакцины цуврал, боксууд:

  • Биокомбинат" ТӨХХК-ын үйлдвэрлэсэн:
  1. “Шөвөг яр өвчнөөс сэргийлэх амьд вакцин”-ны
  • 447900 тун бүхий 215-р цувралын дээж нь идэвхит чанарын үзүүлэлтээр,
  • 447000 тун бүхий 216-р цувралын дээж нь идэвхит чанарын үзүүлэлтээр,
  • 447900 тун бүхий 218-р цувралын дээж нь идэвхит чанарын үзүүлэлтээр,
  • 507600 тун бүхий 220 дугаар цувралын дээж нь чийг үзүүлэлтээр

 

  1. "Bacillus anthracis Sterne омгийн амьд вакцин"–ны
  • 664-р цувралын 11.2 литр  шаардлага хангаагүй, /28-р баллон спорын тоо өндөр гарсан/,
  • 667-р цувралын дээж: 34 литр шаардлага хангаагүй,  /15-р баллон 11.2 литр, 20-р баллон 11.2 литр, 21-р баллон 11.6 литр/-д спорын тоо өндөр гарсан.
  • 668-р цувралын дээж: 46.2 литр шаардлага хангаагүй,  /5-р баллон 11.2 литр, 12-р баллон 11.4 литр, 15-р баллон 11.6 литр, 29-р баллон 12 литр/-д спорын тоо өндөр гарсан.
  • 669-р цувралын дээж: 11.6 литр шаардлага хангаагүй,  /17-р баллон/ спорын тоо өндөр гарсан.
  • 670-р цувралын дээж:  34 литр шаардлага хангаагүй, /12-р баллон 11.6 литр, 14-р баллон 11.2 литр, 15-р баллон 11.2 литр/-д спорын тоо өндөр гарсан.

 

  1. “Цусан халдвар өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин”-ны 1150.6 литр бүхий 1340 дугаар цувралын дээж

Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн үл мэдэх дээжинд хятад бичигтэй /антибиотик гэх/ дээжинд сорилт, шинжилгээ хийхэд Дотрын халдварт өвчнөөс сэргийлэх вакцин болох нь тодорхойлогдсон.

Баталгаажуулалтанд 2021 онд хамрагдсан эм биобэлдмэлийн судалгаа:

 

Хүснэгт. №1

Эм бэлдмэлийн бүртгэлийн ангилал

Бүртгэлийн төрөл

Аж ахуй нэгжийн тоо

Нэр төрөл

Цувралын тоо

1

Импорт

24

118

173

2

Дотоодын үйлдвэрлэл

9

34

45

3

Эмийн бүртгэл

11

51

51

4

Биокомбинат

-

45

185

 

Тохирлын үнэлгээ, магадлан хяналтын талаар:

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13.2, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 23.1, 23.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс 1 аж ахуй нэгжийн 5 хүртэлх бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээний ажил хийгдэхээр  гэрээнд тусган ажиллаж байна.

МЭЭСБУЛ УТҮГ-ын захирлын 2022 оны 05 дугаар сарын 04 ний өдрийн А/23 тоот тушаалаар “Малчин Монгол” ХХК-ны үйлдвэрлэж буй “Ивермектин 1%” тарилгын шингэн үйлдвэрлэлд 2022 оны 05 дугаар сарын 06 наас 2022 оны 05 дугаар сарын 11 ний өдрүүдэд тохирлын үнэлгээ хийсэн байна.

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус ерөнхий газраас Биокомбинат ТӨХХК-тай байгуулсан “Мал эмнэлгийн зориулалт бүхий биобэлдмэл 2022 онд шууд худалдах, худалдан авах МЭТШ/БИО/2022/01” дугаартай гэрээ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаар “Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай” тушаалын хэрэгжилтийн байдлыг тус тус шалгах, Мал эмнэлгийн хэрэглээний чанарын шаардлага хангаагүй биобэлдмэлийг хэрхэн аюулгүй болгож шийдвэрлэсэн болон үйлдвэрлэлийн үйл явцад үнэлэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад чиглэгдсэн ажлын хэсэгт орж ажиллалаа.